Шийдэл ба бүтээгдэхүүний ангилал

Конвейер, тууз ба хөтлүүрийн систем

Уул уурхай, үйлдвэрлэлийн тасралтгүй материал тээвэрлэлтэд зориулсан конвейерийн туузан дамжуулагч ба хөтлүүрийн цогц шийдэл.

01
Wuxi Boton

Конвейерийн тууз

Ган татлагатай, даавуун болон тусгай хэрэглээний конвейерийн тууз.

Бүтээгдэхүүний хүрээ
  • Ган татлагатай тууз
  • Даавуун тууз
Хэрэглээ Уул уурхай, дүүргэгч ба задгай материал тээвэрлэлт
02
Flender

Конвейерийн хөтлүүрийн систем

Редуктор, мотор, муфт болон инженерчилсэн хөтлүүрийн иж бүрдэл.

Бүтээгдэхүүний хүрээ
  • Редуктор
  • Муфт ба хөтлүүр
Хэрэглээ Өндөр мушгих хүчтэй конвейерийн хөтлүүр
03
Martin Engineering

Тууз цэвэрлэгээ ба шилжүүлэн ачих цэг

Тууз цэвэрлэгч, хажуугийн резин, цохилт шингээгч болон шилжүүлэн ачих цэгийн шийдэл.

Бүтээгдэхүүний хүрээ
  • Тууз цэвэрлэгч
  • Шилжүүлэн ачих цэг
Хэрэглээ Шилжүүлэн ачих цэг ба тоосжилттой хэсэг
04
TES Industrial

Конвейерийн засвар үйлчилгээ

Үзлэг, тэгшилгээ, засвар болон ашиглалтын мөчлөгийн дэмжлэг.

Бүтээгдэхүүний хүрээ
  • Тууз чиглүүлэлт ба тулгуур
  • Конвейерийн засвар үйлчилгээ
Хэрэглээ Үзлэг, тэгшилгээ ба ашиглалтын дэмжлэг
Бүтээгдэхүүний каталогитой танилцах

Бүтээгдэхүүний мэдээлэл бэлэн болмогч бид үйлдвэрлэгч, тоног төхөөрөмжийн мэдээлэл, загварын сонголт, техникийн үзүүлэлт зэргийг татаж авах боломжтой танилцуулга/даташийтүүд болгон нөмөх болно.

Дотоодын инженерийн дэмжлэг

Техникийн сонголтоос ашиглалтын үеийн дэмжлэг хүртэл.

Хэрэглээнд төвлөрсөн нийлүүлэлт

ТИ И ЭС Индустриал нь тоног төхөөрөмж санал болгохын өмнө ашиглалтын нөхцөл, ажлын горим, орчны хязгаарлалт болон засвар үйлчилгээний шаардлагуудыг үнэлдэг. Ингэснээр манай харилцагч нар дан ганц бүтээгдэхүүн бус бодит хэрэглээнд нийцсэн системийг сонгоход туслахыг зоридог

Угсралт ба ашиглалтад оруулалт

Манай дотоодын баг үйлдвэрлэгч болон төслийн оролцогч талуудтай хамтран техникийн тодруулга, угсралт суурилуулалт, хяналт, зүгшрүүлэлт, асаалтын шалгалт, туршилт болон операторын сургалтыг зохион байгуулдаг.

Сэлбэг ба үйлчилгээний тасралтгүй байдал

Нийлүүлэлтийн дараа ТИ И ЭС Индустриал нь хэрэглээний материал, оригиналь сэлбэг, оношилгоо, урьдчилан сэргийлэх засвар, засварыг оновчтой зохион байгуулах болон ажлын талбарын дэмжлэгээр тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангадаг.