Шийдэл ба бүтээгдэхүүний ангилал

Шүүлтүүр ба гидро шингэний систем

Үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн системд зориулсан шүүлтүүр, шингэний удирдлага болон өндөр даралтын эд анги.

01
Donaldson

Хөдөлгүүр ба гидравликийн шүүлтүүр

Хөдөлгөөнт болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шүүлтүүр, элементүүд.

Бүтээгдэхүүний хүрээ
  • Хөдөлгүүрийн шүүлтүүр
  • Гидравликийн шүүлтүүр
Хэрэглээ Хөдөлгөөнт төхөөрөмжийн хөдөлгүүр ба гидравлик
02
Donaldson

Технологийн шүүлтүүр

Агаар, шингэн болон технологийн хэрэглээний үйлдвэрийн шүүлтүүр.

Бүтээгдэхүүний хүрээ
  • Тоос барих систем
  • Технологийн шүүлтүүр
Хэрэглээ Үйлдвэрийн агаар, шингэн ба тоосны шүүлтүүр
03
Parker

Гидравликийн эд анги

Хоолой, холбох хэрэгсэл, хавхлага болон гидравликийн эд анги.

Бүтээгдэхүүний хүрээ
  • Гидравлик хоолой
  • Холбох хэрэгсэл ба хавхлага
Хэрэглээ Гидравлик хүч ба шингэн дамжуулалт
04
Donaldson · Parker

Төлөв ба бохирдлын хяналт

Тоног төхөөрөмжийг хамгаалж, эд ангийн ашиглалтын хугацааг уртасгах шийдэл.

Бүтээгдэхүүний хүрээ
  • Шингэний төлөвийн хяналт
  • Бохирдлын хяналт
Хэрэглээ Найдвартай ажиллагаа ба эд ангийн хамгаалалт
Бүтээгдэхүүний каталогитой танилцах

Бүтээгдэхүүний мэдээлэл бэлэн болмогч бид үйлдвэрлэгч, тоног төхөөрөмжийн мэдээлэл, загварын сонголт, техникийн үзүүлэлт зэргийг татаж авах боломжтой танилцуулга/даташийтүүд болгон нөмөх болно.

Дотоодын инженерийн дэмжлэг

Техникийн сонголтоос ашиглалтын үеийн дэмжлэг хүртэл.

Хэрэглээнд төвлөрсөн нийлүүлэлт

ТИ И ЭС Индустриал нь тоног төхөөрөмж санал болгохын өмнө ашиглалтын нөхцөл, ажлын горим, орчны хязгаарлалт болон засвар үйлчилгээний шаардлагуудыг үнэлдэг. Ингэснээр манай харилцагч нар дан ганц бүтээгдэхүүн бус бодит хэрэглээнд нийцсэн системийг сонгоход туслахыг зоридог

Угсралт ба ашиглалтад оруулалт

Манай дотоодын баг үйлдвэрлэгч болон төслийн оролцогч талуудтай хамтран техникийн тодруулга, угсралт суурилуулалт, хяналт, зүгшрүүлэлт, асаалтын шалгалт, туршилт болон операторын сургалтыг зохион байгуулдаг.

Сэлбэг ба үйлчилгээний тасралтгүй байдал

Нийлүүлэлтийн дараа ТИ И ЭС Индустриал нь хэрэглээний материал, оригиналь сэлбэг, оношилгоо, урьдчилан сэргийлэх засвар, засварыг оновчтой зохион байгуулах болон ажлын талбарын дэмжлэгээр тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангадаг.