БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Ти И Эс Индустриал ХХК (TESi) 2010 онд анх байгуулагдсан. Манай компани нь Монгол дахь албан ёсны АММАНН дилерээр 2018 оноос хойш ажиллаж байна. Бид зам, барилга, уул уурхай, ХАА-н харилцагч компаниуддаа дэлхийн стандартын найдвартай тоног төхөөрөмж, түлхүүр багаж, даацын дугуй болон шүүлтүүр нийлүүлдэг ба борлуулалтын дараах техникийн дэмжлэгийг үзүүлдэг.

2019 оноос хойш бид “Parker Hannifin, Donaldson, Fai Filters, Hi-Fi Filters, Agro Hytos” үйлдвэрүүдийн чанартай шүүлтүүр, өндөр даралтын хоолойнуудыг нийлүүлж байна. Түүнчлэн “Yokohama OHT” компанийг төлөөлж Alliance, Galaxy, PrimeX брендийн даацын дугуйнуудыг борлуулдаг. Манай компани Америкийн Snap-on группын дистрибьютороор ажилладаг ба түлхүүр багаж, засварын төхөөрөмжийг Улаанбаатар хотод байрлах АвтоХАБ төвийн дэлгүүрээр бэлэн борлуулж байна. Түүнчлэн Хятад улсын Denair хийн компрессор, Walt Power -ын бүх төрлийн цахилгаан үүсгүүр генератор, ZMS Cable үйлдвэрийн кабель утас, цахилгаан автоматжуулалтын хэрэгслүүдийг харилцагчиддаа нийлүүлж ажиллаж байна.